logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-д нүүрсний үнэ хямдарснаар энэ өвөл цахилгаан эрчим хүч тасалдах магадлал багасаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 26 15:30
    280

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт, импортын хэмжээ дээд түвшинд хүрээд байна

    Өвлийн улирал дөхөж буйтай зэрэгцээд БНХАУ-д нүүрсний үнэ хямдарснаар цахилгаан станцуудад түлш худалдан авах зардал буурч байна. Тиймээс энэ өвөл эрчим хүчний тасалдал болох магадлал багасаж байгаа аж.

    Мөн БНХАУ-ын дотоодын нүүрсний олборлолт, импортын хэмжээ дээд түвшинд хүрч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ч нэмэгдэж байгаа нь эергээр нөлөө үзүүлэхээр байна. Нүүрсний нөөц тогтмол нэмэгдэж, усан цахилгаан станцын ажиллагаа хэвийн байснаар өнгөрсөн онд нүүрсний үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгаанууд цөөрөөд байна.

    Эдгээр нөхцөл байдал эрчим хүч үйлдвэрлэгчдэд ч сайнаар нөлөөлж байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ын эрчим хүч нийлүүлэгч хоёр дахь том  компани “Huaneng Power International” өнгөрсөн онд алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны III улирлын ашиг нь өмнөх жилүүдийнхээсээ давсан байна. Харин эсрэгээрээ нүүрс олборлогч компаниудын ашиг буурч байгаа юм.

    Cэтгэгдэл бичих