•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Г.Хулан
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Г.Хулан
“Saudi Aramco” хувьцаагаа олон нийтэд дахин санал болгож магадгүй
Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 17 15:07
152
Зургийг: Simon Dawson/Bloomberg
“Saudi Aramco” компани Эр-Риядын Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах талаар судалж байна
Саудын Араб улс “Saudi Aramco”-ийн хэдэн тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцааг дахин олон нийтэд санал болгож магадгүй байна. Энэ нь сүүлийн хэдэн жил дэх хамгийн өндөр дүнтэй хувьцааны арилжаа болохыг эх сурвалж мэдээллээ.
Энэ хүрээнд тус компани хэд хэдэн зөвлөх түншүүдтэй хамтран, Эр-Риядын Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах талаар судалж байгаа аж. Ойрын хугацаанд төлөвлөгөөг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхийг эх сурвалж онцоллоо.
Ирээдүйд “Saudi Aramco” компанийн илүү олон хувьцааг зарж, орлогыг нь Саудын Арабын Баялгийн санд шилжүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2021 оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.
Cэтгэгдэл бичих