logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Бүх төрлийн тээврийн орлого I улиралд өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 24 10:20
    507

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний улиралд агаарын тээврийн орлого 3.7 дахин, авто замын тээврийн орлого 2.6 дахин нэмэгдсэн байна

    Оны эхний улиралд бүх төрлийн тээврийн орлого 705.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

    24-1.JPG

    Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдсэнээс гадна агаарын тээврийн зорчигч урсгал өссөнтэй холбоотой аж. Тухайлбал:  I улиралд агаарын тээврийн орлого 3.7 дахин, авто замын тээврийн орлого 2.6 дахин нэмэгдсэн бол төмөр замын тээврийн орлого 71 хувиар өссөн байна.

    24-2.JPG

    2022 оны эхний хоёр улирлын хугацаанд нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан бол II улирлаас эргэн сэргэснээр ачаа тээвэр хэвийн болсон юм.

    Мөн барилгын материалын тээвэрлэлт улирлын онцлог болон хилийн нөхцөл байдал, ачаа тээвэр нэвтрүүлэх чадвараас шалтгаалаан буураад байсан ч 2022 оны сүүлийн хагасаас эргэн сэргэснээр статистик үзүүлэлтүүд өсөлттэй гарсан байна.

    24-3.JPG

    Зорчигч тээврийн хувьд 2023 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 31.3 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд нийтийн тээврээр зорчигчийн урсгал давхардсан тоогоор хоёр сая хүнээр буурсантай холбоотой аж.

    Үүнээс гадна агаарын тээврээр оны эхний улиралд 229.3 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт боллоо. Оюутолгой, Сөүл, Бээжин, Токио, Хөх хот чиглэлийн нислэгийн зорчигчийн тоо өссөн нь үүнд нөлөөлжээ.

    Түүнчлэн төмөр замаар орон нутагт зорчигчийн тоо нэмэгдсэн дүнтэй байна.

    Cэтгэгдэл бичих