logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Чөлөөт уналт” хийж байсан иений ханш 2023 онд эрс сэргэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 06 15:00
    515
    Иений ам.доллартой харьцах ханш 136.80 орчимд арилжаалагдаж байна

    Голлох валютуудын дунд хамгийн тааруу үзүүлэлттэй байсан иений ханшид ирэх онд томоохон эргэлт гарахаар байгааг шинжээчид, хөрөнгө оруулагчид онцолж байна. Иений ханшийн гол чиглүүлэгч хоёр хүч болох АНУ-ын Холбооны Нөөцийн банкны чанга бодлого, Японы Төв банкны зөөлөн бодлого удахгүй байраа солилцоно гэж тэд үзжээ.

    Энэ оны ихэнх хугацаанд ам.долларын эсрэг уналттай байсан иений ханш ирэх онд одоогийн түвшнээс есөн хувиар чангарах магадлалтай гэж “Barclays” болон “Nomura”-ийн шинжээчид тооцоолж байна. Харин “Vontobel Asset Management” иений ханш 35 хувиар чангарч, ам.доллартой харьцах бодит ханш нь 100 иенээс доошилно гэж үзжээ. 

    394109527.png

    “Иений ханш ам.долларын эсрэг хамгийн доод цэгтээ дөхөж байж магадгүй. АНУ-ын Төв банк бодлогын хүүгийн өсөлтөө зогсоох үед Японы Төв банк бодлогоо эрчтэй чангаруулж, зах зээлд цочрол өгөх орон зай байгаа” хэмээн “T. Rowe” компанийн Хамтын сангууд хариуцсан захирал Себастьян Пэйж онцолж байна.

    Есдүгээр сард хедж сангууд иений ханшийн уналтаас хангалттай ашиг олж чадахаа байсан үеэс дээрх эерэг төлөв ажиглагдаж эхэлжээ. Бодлогын хүүгээ эрчимтэй өсгөсөн АНУ болон эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ маш бага түвшинд хадгалсан Япон  улс хоорондын үнэт цаасны өгөөжийн зөрүү нэмэгдсээр байсан нь иений ханш энэ онд 25 хувиар сулрахад хүргэсэн аж.

    Харин одоо Япон улсын Засгийн газрын интервенцийн үр дүн болон Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх эрчээ сулруулах хүлээлт хосолсноор иений ханш аравдугаар сарын доод түвшнээсээ хойш 10 хувиар чангараад байна. Мөн ирэх дөрөвдүгээр сард шинэ удирдлагатай болох Японы Төв банкны бодлого өөрчлөгдөж магадгүй нь иений өсөлтийг дэмжих боломжтой юм.

    Иений ханшийн чангарлын нөлөө нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсын хилээс давж, олон зуун тэрбум ам.долларын хөрөнгийг эргүүлэн авчрах ч тус улсын тэргүүлэх экспортлогчдын орлогыг бууруулах юм. 

    Мягмар гарагийн байдлаар иений ам.доллартой харьцах ханш 136.80 орчимд арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих