logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Жагсаал намжиж, ҮАБЗ Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 06 09:50
    497
    Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

    Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрийнхөө орой үймээн самууны шинжтэй болж эхэлсэн ч иргэд жагсаалаа сайн дураар өндөрлүүлэн тарсан байна. Жагсагчид талбайд зассан сүлд модыг шатааж, төв замыг хааж, Төрийн ордны хашааг нураах зэрэг үйлдлүүд гаргасныг албан эх сурвалж мэдээлээд буй.

    Үүнээс өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Жагсаалыг албадан тараах тухай захирамж гаргаж, УИХ-ын чуулган ээлжит бусаар цахимаар хуралдаж, Онц байдал тогтоох талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцсэн юм.

    УИХ-ын чуулганы хуралдааны явцад жагсаал намжсан тул Онц байдал зарлах асуудлыг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж эхэлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онц байдал зарлах саналыг дэмжээгүй байна. Чуулганы хуралдаанаас Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэмжжээ.

    УИХ-ын дарга Г.Занданшатар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэв.

    Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой" гээд "Улс орны эрх ашгийн үүднээс нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах"-ыг УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэгт үүрэг болголоо.

    Өнөөдрийн байдлаар 385 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан нь тодорхой болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн жагсаал цуглаантай холбогдуулан нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхдөө дурдав. Мөн Монгол Улсаас сүүлийн 10 жилд экспортолсон нүүрсний хэмжээ болон БНХАУ сүүлийн 10 жилд импортолсон нүүрсний хэмжээг жил жилээр нь тулгах шаардлагатай байгааг онцолсон юм.

    Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрстэй холбоотойгоор гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгааг мэдээллээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга, мөн Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхой албан тушаалтнууд багтсаныг нэр заан дурдсан юм.

    Cэтгэгдэл бичих