logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНСУ 2045 он гэхэд сансрын хүчирхэг гүрэн болох төлөвлөгөө гаргажээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 20 16:20
    179

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-ын сансрын хөтөлбөр 1000 гаруй ажилтантай, 250 судлаачтай, "Naro" судалгааны баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна

    Сансар судлалын салбар дахь БНСУ-ын үсрэлт интернэтийн жирийн хайлтаас эхэлжээ. Зарим технологийн солилцоог олон улсын гэрээгээр хориглосон байдаг тул БНСУ-ын инженерүүд дуурайлган хийж болох хөдөлгүүрийн загварыг интернэтээс хайж байгаад "SpaceX"-ийн "Falcon" пуужинд ашиглагддаг "Merlin" хөдөлгүүрийг олж харсан байна.

    Энэ нь тус улсын дотооддоо үйлдвэрлэсэн анхны пуужин болох "Nuri" бүтээгдэх эхлэлийг тавьсан юм. 10 жилийн хугацаа, 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө зарцуулагдсан тус пуужин өнгөрсөн онд сансарт хөөрч, туршилтын хиймэл дагуулыг тээвэрлэн хүргэсэн билээ. Тэдний дараагийн том амжилт нь хамгийн эртдээ ирэх тавдугаар сард, "Nuri" пуужин ажиллагаатай найман хиймэл дагуулыг тойрог замд хүргэх үед тохиох юм.

    АНУ, ОХУ, Франц гэсэн сансрын хүчирхэг гүрнүүдийн хооронд байгуулсан гэрээгээр сансрын технологийн нэн чухал элементийг бусад оронтой хуваалцахыг хориглосон тул солонгосчууд 200 тонн жинтэй, шингэн түлш ашигладаг, гурван хэсгээс бүрдэх тус пуужингаа бүгдийг нь өөрсдөө хийх шаардлагатай болсон байна.

    2021 оны анхны хөөргөлтөөр "Nuri"  сансарт гарсан ч 700 гаруй километрийн өндөрт хиймэл дагуулыг хүргэх даалгавар нь амжилтгүй болсон юм. Харин 2022 оны дахин хөөргөлтийн үр дүнд тус улс нэг тонноос илүү жинтэй хиймэл дагуулыг дотооддоо бүтээсэн пуужингаар хөөргөсөн дэлхийн долоо дахь улс болж бичигджээ.

    1993 онд зургаан метр урттай пуужин бүтээснээр эхэлж байсан БНСУ-ын сансрын хөтөлбөр одоогоор 1000 гаруй ажилтантай, 250 судлаачтай, "Naro" судалгааны баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус улсын Засгийн газрын зорилт гэвэл дэлхийн сансрын зах зээлд БНСУ өдгөө нэг орчим хувь эзэлж байгаагаа 2045 он гэхэд 10 хувьд хүргэх явдал аж.

    Энэхүү сансрын хөтөлбөр нь БНСУ-ыг БНЭУ, Их Британи, Австрали зэрэг улсын багтсан өрсөлдөөнд татан оруулж байна. Хэдий тийм боловч сансрын уралдааны тэргүүлэгчид, тэр байтугай 5700 километрийн өндөрт пуужингаа хөөргөөд байгаа хөрш БНАСАУ-тай зэрэгцэх хүртэл багагүй хугацаа шаардагдахаар байна.

    Cэтгэгдэл бичих