
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
БНХАУ-д литийн үнэ сүүлийн 2 жилийн доод түвшинд хүрэхэд ойртов
Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 03 10:00
334
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
БНХАУ-ын үйлдвэрлэгчид түүхий эдээ нөөцөлж эхэлдэг тул литийн эрэлт IV улиралд эрс өсдөг
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнэ сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрэхэд ойртоод байна. БНХАУ-д эрэлт тааруу байх төлөвтэй байгаа нь литийн үнэд ийнхүү сөргөөр нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн лхагва гарагт БНХАУ-ын зах зээлд литийн карбонатын үнэ тонн нь 166 мянга 500 юань болж буурсан байна. Жил хүрэхгүй хугацааны өмнө литийн үнэ тонн нь 598 мянган юань болж, шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.
БНХАУ-ын үйлдвэрлэгчид түүхий эдээ нөөцөлж эхэлдэг гэдэг утгаараа литийн эрэлт IV улиралд эрс өсдөг аж. Хэдий тийм боловч "Энэ онд үйлдвэрлэгчдэд нөөц хангалттай байгаа тул эрэлт төдийлөн өсөөгүй" гэж “Rystad Energy”-ийн шинжээч Сюзан Зоу мэдээллээ.
Cэтгэгдэл бичих