Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ нүүрсний томоохон цахилгаан станцуудад зөвшөөрөл олгосон хэвээр байна. Одоогоор тус улсын нийт эрчим хүчний 56 гаруй хувийг нүүрснээс гарган авч байгаа аж.
Уур амьсгалын зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа дээд хэмжээгээр нэмэгдүүлж байгаа ч БНХАУ-ын Засгийн газар нүүрс ашиглаж буйгаа нэр томьёоны хувьд сэргээгдэх эрчим хүчийг "дэмжих үүргээр" ашиглаж байна гэж тодорхойлоод байна.
Энэ оны эхний хагас жилд тус улс нүүрсний нийт цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлаа 52 гигаваттаар нэмэгдүүлэх зөвшөөрөл олгожээ. Ингэснээр зөвшөөрөл аваад байгаа болон баригдаж буй нүүрсний цахилгаан станцын нийт хүчин чадлын хэмжээ 243 гигаватт болж байгаа аж.
Энэ нь АНУ-д одоо байгаа бүх нүүрсний станцын суурилагдсан хүчин чадлаас их дүн бөгөөд БНХАУ-ын нүүрсний цахилгаан станцын хүчин чадлыг 23 хувиар нэмэгдүүлэх дүн юм.
"Хэрвээ Монгол Улс зүүн боомтуудаа хөгжүүлбэл БНХАУ-ын зүүн хойд мужуудад 3500-4000 калоритай эрчим хүчний нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж байгаа" гэдгийг “Big Mogul Coal & Energy” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөх үедээ дурдаж байсан юм.