logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Сингапур анх удаа Хонгконгийг гүйцэж, дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай орон боллоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 17:02
    672

    Зургийг: Ore Huiying/Bloomberg

    Канадын “Fraser” хүрээлэнгээс эрхлэн 1970 оноос хойш гаргаж буй тайланд Хонгконг анх удаа Дэлхийн чөлөөт эдийн засгийн индексээр хоёрдугаарт бичигдэв

    Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай гэгддэг байсан Хонгконгийн манлайллын эрин дууссаныг Канадын “Fraser” хүрээлэнгээс гаргасан тайланд дурджээ. Ялангуяа тус бүсийн шүүх эрх мэдлийн хараат бус байдал алдагдаж байгаа нь үүнд голлон нөлөөлсөн гэж онцолсон байна. 

    Азийн санхүүгийн төв болох Хонгконг 1970 онд дээрх тайлан гарч эхэлснээс хойш анх удаа Дэлхийн чөлөөт эдийн засгийн индексээр хоёрдугаарт бичигдсэн нь энэ аж. 2021 оны тоон мэдээлэлд үндэслэж гаргасан тус тайланд дурдсанаар Хонгконгийн чансаа ирэх жилүүдэд улам муудах төлөвтэй байгаа юм. 

    "Хонгконгийн энэхүү ухралт нь эдийн засгийн эрх чөлөө иргэний болон улс төрийн эрх чөлөөтэй хэрхэн нягт холбоотой байдгийн жишээ юм" гэж “Fraser” хүрээлэнгийн ахлах ажилтан Мэтью Митчелл хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

    unnamed.jpg

    Харин Хонгконгийн Засгийн газар тус тайланд гарсан шүүх эрх мэдлийнх нь талаарх мэдэгдлийг "Бүрэн үндэслэлгүй, бодит баримтаар нотлогдоогүй" гэж няцаасныг “South China Morning Post” мэдээлжээ.

    Олон улсын бизнесүүд Хонгконг руу татагддаг нэг шалтгаан нь тус бүсийн шүүх тогтолцооны нэр хүнд юм. Хонгконгийн шүүх үйл ажиллагаагаа Коммунист намын хяналтад, ил тод биш явагддаг БНХАУ-ын шүүхээс ихээхэн ялгаатай байдаг аж.

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2020 оны зургаадугаар сард Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш тус бүсийн бие даасан байдал эргэлзээтэй болоод буй.

    Их Британи өнгөрсөн онд Хонгконгийн Давж заалдах шатны шүүхийн дээд шүүгчдийг эргүүлэн татах шийдвэр гаргаж, БНХАУ-ын зүгээс үндэсний аюулгүй байдлын хуулийг ашиглаж Хонгконгийн үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. 

    Мөн 2021 онд Жо Байдены засаг захиргаа хөрөнгө оруулагчдад Хонгконгт бизнес эрхлэхэд гарах эрсдэлийн талаар анхааруулж, БНХАУ Хонгконгт тавих хяналтаа чангаруулсан нь шүүх засаглалд заналхийлж буйг шүүмжилж байсан аж.

    Cэтгэгдэл бичих