
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ хилийн чанадаас илүү олон жуулчин татахаар виз мэдүүлэх журмаа зөөлрүүлсэн гэж лхагва гарагт мэдээллээ.
Тус улс руу зорчихоор виз мэдүүлэгчид өмнө нь сүүлийн таван жилийн хугацаанд зорчсон орнуудаа жагсаан бичдэг байсан бол шинэ журмаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд аялсан улсаа л бичихэд хангалттай болсон байна. Харин боловсролын зэргийн асуумж дээр өөрийн эзэмшсэн хамгийн дээд түвшний боловсролоо дурдахад болно хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Түүнчлэн “Виз мэдүүлэгчид мэдүүлгийн хуудас бөглөхдөө илүү бага хугацаа зарцуулна” хэмээн танилцуулсан байна. Мөн “БНХАУ-ын өндөр хөгжил, нээлттэй эдийн засгийг сурталчлахаар яамны зүгээс үргэлж “БНХАУ болон олон улсын хооронд солилцооны хөтөлбөр зохион байгуулна” гэдгээ мэдэгджээ.
БНХАУ-ын виз мэдүүлгийн сунжирсан урт үйл явц тус улс руу аялахыг хүссэн олон хүнд чирэгдэл учруулж байсан юм. Хэдийгээр дотоодын аялал жуулчлал нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийг давах хэмжээнд эргэн сэргэсэн ч тус улс руу болон БНХАУ-аас гадаад руу чиглэсэн аяллын хөдөлгөөн бага хэвээр байгаа юм.
БНХАУ-ын хил дамнасан аялал жуулчлал 2024 оны эцсээс л цар тахлын өмнөх үеийн хэмжээнд эргэн сэргэх төлөвтэй байна гэж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жулиа Симпсон “Bloomberg”-т онцолж байлаа.