logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Үнийн дайн ширүүсэж буй БНСУ-ын зах зээлд “Kia” хамгийн хямд цахилгаан загвараа танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 21 16:40
    1143

    Зургийг: Kia Corp

    “Kia” шинэ автомашинаа танилцуулна гэж мэдэгдсэнээс хойш сүүлийн 20 хоногт 6000 гаруй үйлчлүүлэгч “Ray”-ийг урьдчилан захиалжээ

    БНСУ-ын “Kia” компанийн хамгийн сүүлд танилцуулсан зөвхөн нэг хүний зориулаалттай “Ray” цахилгаан автомашины үнэ 27 сая вон буюу 20 мянга 500 ам.доллароос эхлэхээр байна. Тус улсын зах зээлд цахилгаан автомашины үнийн өрсөлдөөн эрчээ авч буй энэ үед “Ray” загвар нь “Kia”-ийн санал болгож буй хамгийн хямд үнэтэй цахилгаан автомашин болж байгаа юм. 

    Үүгээр зогсохгүй “Ray”-ийн борлуулах үнэ Сөүлд татаас, хөнгөлөлтийн дараа 16 мянган ам.доллар болж буурахаар байгаа аж. Харин дөрвөн хүний суудалтай загвар нь арай өндөр үнээр буюу 29.55 сая воноор үнэлэгдэж байна.

    “Kia” компани шинэ автомашинаа танилцуулна гэж мэдэгдсэнээс хойш сүүлийн 20 хоногт 6000 гаруй үйлчлүүлэгч “Ray”-ийг урьдчилан захиалсан нь 2023 онд 4000 автомашин борлуулна гэж төлөвлөж байсан төсөөллөөс нь давжээ.

    Нэг бүтэн цэнэглэлтээр 200 км зам туулах чадалтай энэхүү автомашин цэнэглэх станцын дэд бүтэц шийдэгдсэн хотуудад амьдардаг хэрэглэгчдэд зориулагдсан аж. Цэнэг хураагуурыг 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэхэд ойролцоогоор 40 минут шаардагдана гэж  тус компани мэдээллээ.

    35.2 киловатт цагийн багтаамж лити-төмөр-фосфат төрлийн (LFP) цэнэг хураагуур нь никель суурьтай цэнэг хураагуураас хямд өртөгтэйн дээр илүү хол зай туулах боломжтой ажээ.

    Инфляц, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглэгчдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж буй энэ үед “Kia” байгальд ээлтэй, хямд автомашины өрсөлдөөнд нэгдэж байна. 

    Дотоодын зах зээлийнхээ 80 орчим хувийг эзэлдэг “Hyundai Motor” болон “Kia” компанитай өрсөлдөх стартапуудын тоо сүүлийн үед нэмэгдсээр байгаа юм. Мөн БНСУ-ын хэрэглэгчид БНХАУ-ын цахилгаан автомашиныг цахимаар захиалан татвар төлж, худалдан авснаар илүү хямд тусах боломжтой байдаг аж.

    Cэтгэгдэл бичих