Зургийг: Luke Sharrett/Bloomberg
“Amazon”-ийн охин компани “Zappos” нэгдүгээр сард ажилтнуудынхаа 20 хувийг буюу 300 гаруй ажилтнаа цомхотгосон болохыг “Wall Street Journal” мэдээллээ.
“Zappos”-ийг “Amazon” компани 2009 онд худалдан авч байсан юм. Энэ удаагийн цомхотгол нь “Zappos”-ийн өргөн хүрээнд явагдах цомхотголын нэгээхэн хэсэг бөгөөд харилцагчийн үйлчилгээний ажилтнуудыг хамарчээ. Түүнчлэн тус компанид олон жил ажилласан хэлтсийн захирал Тайлер Уильямс ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Цомхотгол зардлаа хэмнэж, үйлчилгээгээ сайжруулах компанийн урт хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу хийгдсэн болохыг “Zappos”-ийн төлөөлөгч Лаура Дэвис онцолж байлаа.
Нэгдүгээр сард мөн “Amazon” компанийн хамгийн өргөн хүрээг хамарсан ажлын байрны цомхотгол эхэлсэн юм. Үүнд тус компанийн дэлхий даяарх 18 мянган ажилтан хамрагдах төлөвтэй байна.