
Зургийг: Могойн гол ХК
Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй чулуун, хүрэн нүүрс олборлолтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” ХК 2022 онд 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 53.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Тайлант жилд тус компанийн борлуулалтын орлого 6.9 тэрбум төгрөг болсон нь өмнөх онтой харьцуулбал мөн 49 хувиар өсжээ.
Нийлүүлэлтийн хэмжээний хувьд хэвийн буюу эхний хагас жилд 5000 орчим тонн нүүрс борлуулсныг “Могойн гол” ХК өмнөх тайлант мэдээлэлд мэдээлж байсан юм. Хэдий тийм боловч түлш болон тэсрэх бодисын үнэ өссөнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгааг тодотгож байв.
“Могойн гол” ХК Хөвсгөл болон Завхан аймгийн түлшний хэрэгцээг хангадаг. Уурхайн нийт нүүрснийх нь нөөцийн 80 хувь нь коксжсон сайн чанарын экспортын нүүрс, 20 хувь нь эрчим хүчний зориулалтаар ашиглагдах таваарын нүүрс гэж тогтоогдсон байдаг аж.