logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    III Чарльз хаан $21 тэрбумын хөрөнгийг өвлөж авах ч тэр бүхнийг хувьдаа зарцуулах эрхгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 05 16:45
    214

    Зургийг: John Sibley/WPA Pool/Getty Images

    Эзэн Хааны ордны нийт хөрөнгө 21 тэрбум ам.доллароор үнэлэгддэг

    Их Британийн Хаан ширээнд III Чарльзыг залах ёслол энэ бямба гарагт зохион байгуулагдана. III Чарльз Хаан зургаан морь хөллөсөн сүйх тэргэнд заларч, Букингемийн ордноос Вестминстерийн сүмийг зорино.

    Энэхүү 2.1 км зам нь түүнийг зөвхөн Хаан ширээнд залах ёслолд хүргээд зогсохгүй шинэ Хааны өвлөн авч буй дэлхийн өөр хаана ч байхгүй өвөрмөц эд хөрөнгө, орд харшийг дэлхий нийтэд харуулах юм.

    Хааны ёслолын цуваа зүүн тийш “Carlton House Terrace” гудамж руу эргэхэд цайвар шаргал өнгөтэй тансаг байшингууд нүд булаана. Гантиг чулуун шат, ёслолын танхим, мөн Гэгээн Жэймсийн цэцэрлэгт хүрээлэн рүү харсан тохилог байршил нь эдгээр сууцуудыг дэлхийн хамгийн хүсэмжит үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалтад багтаадаг. Харин эдгээрийн ихэнх нь Их Британийн Эзэн хааны гэр бүлийн өмч юм.

    Үүнээс цааш хэдхэн зуун метр яваад цуваа Трафалгарын талбай тойрон баруун тийш эргэнэ. Хаан энэ үед цонхоороо тольдох төдийд таван одтой “Savoy” зочид буудлын дэргэдэх арт деко хэв маягийн барилга харагдана. Энэ нь мөн л Эзэн хааны гэр бүлийн эзэмшил ажээ.  

    1351 оноос эхтэй энэхүү хоёр байршил дахь үл хөдлөх хөрөнгө нь III Чарльз Хааныг дэлхийн чинээлэг 100 эрхмийн тоонд ч багтааж чадах өндөр үнэ бүхий хөрөнгө юм. 

    Хэдий тийм боловч Их Британийн Эзэн Хааны хөрөнгө нь жирийн чинээлэг гэр бүлийн хөрөнгөөс ялгаатай. Нэгдүгээрт, энэ нь  III Чарльз Хааны хувийн өмч биш. Эзэн Хааны титмээс авхуулаад уран зургийн цуглуулга хүртэл бүхий л эд хөрөнгө Хааны ордны өмчид тооцогддог. Эдгээр нь хувийн өмч биш тул зарж худалдах эрхгүй байдаг. 

    Эзэн Хааны ордны нийт хөрөнгө 21 тэрбум ам.доллароор үнэлэгддэг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэвэр үнэлгээ нь 80 хувиар өссөнийг “Bloomberg”-ийн судалгаа харуулж байна.

    Их Британийн Хаан III Чарльз титмээ хүлээн авахдаа долоон ордон, 10 шилтгээн, 12 байшин, 56 зуслангийн байшин, 14 эртний орхигдсон орд харшийг эзэмшилдээ авсан юм.

    Cэтгэгдэл бичих