logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан Чили улс зэсийн үнийн төлөвөө нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 05 15:35
    349

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Чили дахь төслүүд нь саатсанаар “Codelco”-ийн зэсийн гарц I улиралд буураад байна

    Энэ онд зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэй болсноор энэхүү металлын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улс зэсийн үнийн төлөвөө нэмэгдүүллээ. Пүрэв гарагт хийсэн танилцуулгадаа тус улсын Уул уурхайн сайд "Нийлүүлэлт бага үед БНХАУ эдийн засаг өсөлттэй байгаа, мөн дэлхийн 3-4 хоногийн л хэрэгцээг хангах нөөц байгаа" зэргийг тодотгов.

    Чили улсын Зэсийн хороо “Cochilco” гурван сарын өмнө "Энэ онд нэг фунт зэсийн дундаж үнэ 3.85 ам.доллар байна" гэсэн төсөөллөө өсгөж, 3.9 ам.доллар болгосон байна. Харин ирэх оны хувьд дунджаар 3.65 ам.доллар байна гэж үзэж байсан бол 3.8 ам.доллар болгожээ. Одоогоор зэсийн фьючерс арилжааны үнэ 3.85 орчим ам.доллар байгаа юм.

    Эрэлт саараад буй ч дэлхийн томоохон эдийн засгууд энэ оныг уналтад оролгүй давах төлөвтэй байна. Тэр дундаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт таван хувь давах төлөвтэй байгаа аж.

    Үүнээс гадна зэсийн хүдрийн чанар муудсан болон Чили улс дахь төслүүд нь саатсанаар дэлхийд тэргүүлэгч “Codelco” компанийн зэсийн гарц I улиралд буураад байна.

    Cэтгэгдэл бичих