logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Porsche” бүрэн цахилгаан супер автомашинаа олонд толилуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 09 10:00
    650

    Зургийг: Porsche

    “Mission X” нь “918 Spyder”, “Carrera GT” загваруудын үргэлжлэл

    Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч, Германд төвтэй “Porsche” компани “Mission X” концепт загвараа нийтэд ил болголоо. Ийнхүү "Хэзээ шинэ супер автомашин үйлдвэрлэх вэ?" гэсэн асуултынхаа хариултыг “Porsche”-ийн фенүүд авч байна.

    Хэдий тийм боловч бүрэн цахилгаан, өндөр хурдтай концепт загварын автомашины үйлдвэрлэл эхлэх эсэх нь тодорхойгүй байгааг тус компани мэдэгджээ. ““Mission X” нь “Porsche”-ийн 2015 онд үйлдвэрлэл нь зогссон хамгийн сүүлийн өндөр хурдтай загвар болох “918 Spyder” болон “Carrera GT” зэрэг загваруудын үргэлжлэл” гэж тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга онцолж байна.

    Энэхүү загвар нь 1970-аад оны “Porsche 917”-той төстэй "Le Mans" төрлийн загвартай, 20 болон 21 инчийн дугуйтай байх аж. Мөн цэнэгээ “Porsche Taycan Turbo S” загвараас хоёр дахин хурдан авах чадамжтай байна гэж танилцуулагдаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих