
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Samsung Electronics” компанийн түүхэнд ажилтнууд нь анх удаа ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тус компанийн нийт ажилтнуудын есөн хувийг буюу 10 мянган ажилтныг төлөөлж буй нөлөө бүхий Үйлдвэрчний эвлэл нь компанитай цалин хөлсний тохиролцоонд хүрч чадаагүй учир жагсаал хийхээ мэдэгдсэн байна.
БНСУ-д инфляц дөрвөн хувь давсан энэ үед “Samsung Electronics”-ийн ажилтнууд энэ онд цалингаа зургаагаас дээш хувиар өсгөхийг шаардаж байгаа аж.
Харин “Samsung Electronics” өнгөрсөн сард бүтээмж өндөртэй ажилтнуудынхаа цалинг 4.1 хувь, дундаж ажилтнуудынхаа цалинг хоёр хувиар нэмэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрвээ ажил хаялт болбол компанийн бусад 11 Үйлдвэрчний эвлэл нэгдэхээ илэрхийлжээ. Ажилтнуудын ажилт хаялт “Samsung Electronics” компанийн хувьд хамгийн тааруу үед нь тохиохоор байна.
I улиралд тус компанийн хагас дамжуулагчийн бизнес 3.4 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан аж. Цалин хөлсний асуудлаар Үйлдвэрчний эвлэлүүдтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж “Samsung Electronics” мэдэгдээд байна.
Үйлдвэрчний эвлэлийн зүгээс яриа хэлэлцээнд компанийн ТУЗ-ийн даргыг оролцохыг шаардаж байгаа аж.