
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “XPeng” компани унаа дуудлагын бизнес эрхэлдэг “Didi Global” компанийн ухаалаг автомашин хөгжүүлэгч салбар нэгжийг 744 сая ам.доллароор худалдан авлаа.
Үүний дараа Хонгконгийн Хөрөнгийн биржид “XPeng” компанийн хувьцааны ханш 16 хувиар өссөн байна.
Хэлцлийн хүрээнд тус компани 2024 онд “Didi Global”-тай хамтран цахилгаан автомашины шинэ брэндээ гаргахаар болсон аж. Массын зах зээлд зориулах шинэ загваруудын зэх зээлд гаргах үнэ 20 мянга орчим ам.доллароос эхлэхээр байна.
“XPeng” компани БНХАУ дахь цахилгаан автомашины борлуулалтаар салбарын өрсөлдөгчдөөсөө хамгийн сул санхүүгийн тайланг танилцууллаа. Шинэ брэнд нь 2026 оны тайлан, үзүүлэлтүүдэд нь эергээр нөлөөлж магадгүй байгааг “Bloomberg Intelligence” онцолсон байна.