logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    “Bloomberg Commodity Spot” индекс сүүлийн 8 сарын доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 27 16:00
    107
    “Bloomberg Commodity Spot” индекс зургаадугаар сарын оргил үеэсээ 22 орчим хувиар унаад байна

    Дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр 23 төрлийн түүхий эдийн үнийг нэгтгэн тооцдог “Bloomberg Commodity Spot” индекс сүүлийн найман сарын доод түвшинд хүрлээ.

    Энэхүү индекс зургаадугаар сарын оргил үеэсээ 22 орчим хувиар унаад байна. Өөрөөр хэлбэл Украины дайнаас хойших өсөлтөө алдаад байгаа юм.

    Ам.долларын ханш үргэлжлэн чангарч байгаагаас гадаадын худалдан авагчид түүхий эдийг өндөр үнээр худалдан авах шаардлагатай болж байна. Энэ нь эргээд эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.

    Мөн дэлхийн хэмжээнд голлох түүхий эдүүдийн нөөц хязгаарлагдмал байгаа нь эрэлтэд нөлөөлнө гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих