logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Төлбөрийн тэнцэл оны эхнээс өссөн дүнгээр $1.3 тэрбумын алдагдалтай гарав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 09:20
    111
    Төлбөрийн тэнцэл 163.11 сая ам.долларын ашигтай гарав

    Есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 163.11 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ.

    Есдүгээр сарыг оруулан тооцоолсноор оны эхнээс төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум 358.94 сая ам.доллар хүрсэн байна. Үүнийг өмнөх оны эхний есөн сарын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 дахин өссөн дүн боллоо. Тухайн сард экспортын орлого нэг тэрбум ам.доллар хүрсэн ч импортоор худалдан авсан бараанд 733 сая ам.доллар төлсөн болохыг Төв банк мэдээлэв.

    1-14.JPG

    Харин аялал, тээвэр зэрэг үйлчилгээний төлбөрийн тэнцэл 305.76 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Эндээс тээвэрт зарцуулсан мөнгөн дүн алдагдлын дийлэнх хэсгийг бүрдүүлжээ. 

    11 дүгээр сарын нэгний өдрөөс “Улаанбаатар төмөр зам” ХНН экспортын зарим ачаа тээврийн үнэ тариф нэмэгдүүлж байна. Тухайлбал: экспортын зэс, цайрын баяжмал, нүүрсний тээвэрлэлтийн үнэ тариф 20 хувиар, экспортын төмрийн хүдэр, жонш тээвэрлэлтийн үнэ тариф 15 хувиар нэмэгдэж байгаа юм.

    Үүнээс гадна төлбөрийн тэнцлийн хамгийн гол үзүүлэлт болох санхүүгийн дансны тэнцэл 24.7 сая ам.долларын ашигтай гарлаа.

    1-15.JPG

    Төлбөрийн тэнцлийн есдүгээр сарын ашгийг хассанаар гадаад валютын албан нөөц хоёр тэрбум 794.6 сая ам.доллар болж, өмнөх сараас 99 сая ам.доллароор нэмэгдээд байна.

    Харин өмнөх оны мөн үед 4.18 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсантай харьцуулахад 33 хувиар буураад байгаа аж. Гадаад валютын нөөц нь Монгол Улсын импортын дөрвөн сарын хэрэгцээг хангах хэмжээний дүн юм.

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

    Мөн ирэх онд төлбөрийн тэнцэлд гадаад өрийн эргэн төлөлт өндөр эрсдэл учруулахаар байна. 2023 онд Засгийн газар 1.3 тэрбум ам.долларын эргэн төлөлт хийнэ.

    Хэдий тийм боловч олон улсын зах зээлээс дахин санхүүжилт хийх тохиолдолд хүүгийн түвшин хоёр оронтой тоонд байхаар байгааг Монголбанк анхааруулсан юм.

    Ирэх онд Монголбанк 22-23 тонн алт худалдан авах тооцоотой байгаа аж. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд Монголбанк 2023 оны мөнгөний бодлогыг хатууруулах чиглэлээр боловсруулснаа онцолж байна.

    Cэтгэгдэл бичих