logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал ₮2.7 их наяд байхаар төсөлд тусгаад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 01 08:50
    120
    2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй ч төсвийн ачаалал ирэх жилүүдэд төдийлөн буурахааргүй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн төсвийн ажлын хэсэг мэдээлэв

    2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр тусгасан боловч 2024 онд хүлээгдэж буй санхүүжилт 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.

    Хэдийгээр 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй ч төсвийн ачаалал ирэх жилүүдэд төдийлөн буурахааргүй байгааг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн төсвийн ажлын хэсэг мэдээллээ.

    1-5.JPG

    Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг цэгцэлж, шинэчилснээр төсвөөс санхүүжилт авдаг бүх төсөл, арга хэмжээ нэгдсэн кодтой болж стандартчилагдана гэж үзэж байна.

    Цаашид улсын төсөвт шинэ хөрөнгө оруулалтын төсөв тусгах тохиолдолд нийт өртгийн 30-аас доошгүй хувийг оруулах зарчим баримтлахаар болж байгаа юм.

    Эдгээрээс гадна төсвийн жил эхэлснээс хойш Төрөөс зарласан ажил үйлчилгээний  санхүүжилтийг тодотгол хийж бууруулдгийг болиулах санал аж ахуйн нэгжүүдээс ирүүлсний дагуу өөрчлөхөөр зохицуулалт оруулсныг дэмжсэн байна.

    1-6.JPG

    Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг “2020 онд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөг байсан бол 2022 онд 30 сая төгрөг болж нэмэгдсэн. Мөн 2023 оны улсын төсөвт өрийг багасгах талаар заалт тусгаагүй байна” гэж үзэж байгаагаа мэдээллээ.

    Мөн ядуурлын түвшин 42 хувьд хүрснийг албан эх сурвалж мэдээлээд байна.  Засгийн газар хүүхдийн мөнгийг халамж хэмээн үзэж нийт хүүхдийн 91 хувьд өгнө гэсэн хэдий ч халамж тэтгэмжийг орлого багатай иргэддээ өгдөг. Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих