
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ генератив хиймэл оюуны үйлчилгээг (GPT) нийтэд санал болгохоос өмнө аюулгүйн шалгалт хийдэг болохоор төлөвлөж байна. Ингэснээр “Baidu”, “Alibaba” зэрэг БНХАУ-ын технологийн томоохон компаниудын хөгжүүлж буй “ChatGPT”-тэй төстэй чатботуудыг нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй болж ирлээ.
Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид контентыг үнэн зөв, ялгаварлан гадуурхдаггүй, аюулгүй байдалд заналхийлэхгүй байлгах ёстой гэж БНХАУ-ын Кибер орон зайн удирдах газар төсөлдөө тусгажээ.
Өнгөрсөн сард “Baidu” компани “ERNIE bot”-оо танилцуулж, ашиглалтын анхан шатны зөвшөөрлөө томоохон компаниудаас аваад байсан бол хэдхэн өдрийн өмнө “SenseTime” компани харилцан ярианд суурилсан “SenseChat” чатботоо танилцуулсан юм.
Түүнчлэн “Alibaba Group”-ийн зүгээс тус компанийн дотоод системд ашиглах боломжтой "Tongyi Qianwen" хэмээх хиймэл оюу ухааны хэрэгслийг туршихыг хэрэглэгчдэд санал болгож эхлээд байна.