logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Silver Elephant Mining” хөрвөх чадварын эрсдэл өндөр байгааг мэдэгдэж, хувьцааны ханш нь доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 17 16:00
    306
    2023 оны II улиралд “Silver Elephant Mining”-ийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 4.8 дахин өсжээ

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани хөрвөх чадварын маш өндөр эрсдэлд байгаагаа мэдэгдлээ. Мөн мөнгөн хөрөнгийн хэмжээнээсээ шалтгаалан төлбөр гүйцэтгэх чадамжгүй болох эрсдэлтэйг дурдсан байна.

    Валютын эрсдэлийг харвал Монгол болон Боливи улсад төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд төгрөг болон боливианогийн канад доллартай харьцах ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээх эрсдэлийг мөн тодотгожээ.

    Зургаадугаар сарын 30-наар эцэслэгдсэн улиралд нийт 1.7 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал нь 4.8 дахин өссөн үзүүлэлт болж байгаа аж.

    Одоогоор тус компани Монголын “Улаан Овоо” төслийн үйл ажиллагааг дахин эхлэхэд зарцуулагдах хөрөнгө босгох үйл ажиллагаа нь үргэлжилж байна.

    “Silver Elephant Mining” компани 2.5 сая нэгж эрхийг тус бүр нь 0.3 ам.долларын үнэтэй гаргаж, 750 мянган ам.доллар хүртэлх хөрөнгө босгохыг зорьж байгаагаа зургаадугаар сард мэдэгдэж байсан юм. Босгосон хөрөнгөө Боливи улсад хийх хайгуул, Монголын “Улаан Овоо” төслийн үйл ажиллагааг дахин эхлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

    Тус компани нь одоогоор Монголд охин компаниудаараа дамжуулан “Улаан Овоо”, “Чандгана” төслүүдийг 100 хувь эзэмшиж байна.

    Өнөөдрийн байдлаар хувьцааны ханш нь он гарсаар доод түвшинд хүрээд байна. Оны эхэн үед хувьцааны ханш нь дээд түвшинд хүрээд байсантай харьцуулахад 62 хувиар унаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих