logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    AmCham Mongolia “Интернэтийн ирээдүйн тунхаглал" баримт бичигт нэгдэхийг зөвлөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 06 15:40
    300

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    Интернэтийг сонгуулийн систем, сонгууль, улс төрийн үйл явцыг бусниулахын тулд ашиглахгүй байх, хууль бусаар тандалт хийх, хэлмэгдүүлэх зэргийг хориглох зөвлөмж өгчээ

    Монгол Улсыг интернэтийн үр дүнтэй засаглал бий болгох асуудлын хүрээнд "Интернэтийн ирээдүйн тунхаглал"-д нэгдэхийг “AmCham Mongolia” шинэ бодлогын баримт бичгээрээ дамжуулан зөвлөлөө.

    Энэхүү тунхаглалд бизнесүүд шударга эко системд өрсөлдөх, мөн технологи ашиглан эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ашигладаг байх зэргээр ардчилсан улс орнууд интернэттэй хэрхэн харьцах талаар ес зүйн дүрмийг тусгасан байдаг. Одоогоор Европын Комисс, Их Британи болон Япон, Канад, Албани зэрэг 67 улс гарын үсэг зурсан байна.

    AMCHAM-ZUVLUMJ-INTERNET-GFX.png

    Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдээс онцолбол "Засгийн газар иргэдээ үзэн ядсан үг хэллэг, ташаа мэдээлэл, хүүхдийн хүчирхийлэл зэрэг цахим сүлжээний хор хөнөөлөөс хамгаалахдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууцыг хамгаалах зэрэг хүний үндсэн эрхийг хүндэтгэх" гэж заажээ. Энэ онд УИХ-аар "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах" тухай хуулийг богино хугацаанд баталж байсан нь иргэдийн эрх чөлөөнд халдсан заалттай байсан гэх шалтгаанаар шүүмжлэлд өртөж байсан юм.

    Мөн интернэтийг сонгуулийн систем, сонгууль, улс төрийн үйл явцыг бусниулахын тулд ашиглахгүй байх, түүнчлэн хууль бусаар тандалт хийх, хэлмэгдүүлэх, баривчлах агуулгатай интернэт эсвэл алгоритмын хэрэгсэл, арга техникийг хориглох зэрэг зөвлөмж өгчээ.

    Cэтгэгдэл бичих