logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    ХБНГУ 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг халах зорилтдоо хүрэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 06 16:15
    162

    Зургийг: Alex Kraus/Bloomberg

    "2030 он гэхэд нүүрснээс ангижрах мөрөөдлөө зогсоох ёстой"

    Эрчим хүчний хямрал нүүрлэж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлээд буй ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг хална гэсэн зорилтдоо хүрэх найдлагатай байгаагаа “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.

    Тус улсын Сангийн сайд Кристиан Линднер эрчим хүч олдоцтой, боломжийн үнэтэй болох нь тодорхой болтол "2030 он гэхэд нүүрснээс ангижрах мөрөөдлөө зогсоох ёстой" гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.

    Герман улсын эрх баригч гурван нам хоёр жилийн өмнө эвслийн Засгийн газар байгуулахдаа 2030 он гэхэд чулуужсан түлшний хэрэглээнээс ангижрах зорилт тавьжээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор үүссэн эрчим хүчний хямралд  ХБНГУ хамгийн ихээр өртөөд байгаа юм.

    Энэ өвөл эрчим хүчний хангамжаа хангалттай хэмжээнд хүргэхийн тулд тус улс нүүрсний станцуудаа дахин эрчимжүүлээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих