logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Шинэ видео тоглоомууд тоглогчид татахад улам хүнд болж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 16:25
    397
    Крипто салбарын уналттай зэрэгцээд 2023 онд шинэ блокчейн тоглоомын тоо цөөрөх төлөвтэй

    Цар тахлын үед эрс эрчимжсэн видео тоглоомын зах зээлийн өсөлт 2022 онд саарч, 4.3 хувь болсныг судалгааны “Newzoo” компани мэдэгдлээ. Үүнд 2022 онд зах зээлд гарахаар хүлээлттэй байсан гол тоглоомууд 2023 онд гарахаар болж хойшилсон нь нөлөөлснийг тодотгож байна.

    2023 онд “Nintendo”-ийн “Legend of Zelda”, “Square Enix”-ийн “Final Fantasy”, “Activision Blizzard”-ийн “Diablo” зэрэг томоохон тоглоомын шинэ ангиуд гарахаар байгаа юм. Шинэ ангиуд гарах нь зах зээлийн өсөлт нэмэгдэхэд нөлөөлөхөөр байгаагаас гадна 2022 оны “Топ 10” тоглоомын ганц нь л тухайн онд гарсан буюу “Call of Duty” байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл бусад нь зах зээлд гараад хэдэн жил болж байгаа тоглоомууд байгаа аж. Учир нь эдгээр тоглоомууд тоглогчдыг татах, мөнгө зарцуулах шинэчлэл, загваруудыг тогтмол гаргадаг гэдгийг “Newzoo” компани онцолж байна.

    -1x-1.jpg

    “EA”, “Activision” зэрэг компаниудын борлуулалт өсөхөд шинэ тоглоомуудаас нь илүүтэй хуучин тоглоомууд нь нөлөөлөх төлөвтэй байгаа аж.

    Хамгийн олон тоглогчтой видео тоглоомын жагсаалтад багтахад улам бүр хэцүү болж байгаа гэж “Newzoo”-ийн Ахлах шинжээч Том Вижман дурдсан байна.

    Мөн крипто салбарын уналттай зэрэгцээд блокчейнд суурилсан видео тоглоом цөөн зарлагдах төлөвтэй байна. Түүнчлэн хоёр жилийн турш үргэлжилсэн халуурлын дараа “Metaverse” гэж яг юу болох, хэрхэн хөгжих талаар бид тодорхой ойлголцолд хүрэлгүй 2023 онтой золгоод байна.

    2023 онд видео тоглоом тоглогчдын тоо гурван тэрбум хүрнэ гэж судлаачид тогтоогоод буй. Энэ нь дэлхийн нийт хүн амын 40 хувь юм.

    Өнгөрсөн оны байдлаар видео тоглоомын салбарт БНХАУ 742 сая тоглогч, АНУ 197 сая тоглогчтойгоор тэргүүлжээ. Харин удаах байруудад Япон, БНСУ болон ХБНГУ бичигдэж байна.

    Cэтгэгдэл бичих