logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Говь" ХК-ийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсөж, ₮104.8 тэрбум хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 15:30
    596
    “Говь” ХК-ийн дотоодын борлуулалт III улиралд 54.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсжээ

    “Говь” ХК III улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани энэ оны III улиралд 104.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үнийн дүнгийн 52 хувийг нь дотоодын борлуулалт бүрдүүлжээ. Тайлант хугацаанд дотоодын зах зээл дэх борлуулалт 54.9 тэрбум төгрөг болж, 73 хувиар өссөн байна.

    20-9.JPG

    Хил нээсэнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил тасраад байсан жуулчдын урсгал сэргэж, Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор дотоодын нийт борлуулалтын 24 хувийг ньжуулчдын борлуулалт эзэлж байгаа бөгөөд үнийн дүн нь өмнөх оноос 46 дахин өссөнийг “Говь” ХК онцоллоо.

    Үүнээс гадна тайлант хугацаанд гадаад болон цахим борлуулалт нь өмнөх оны мөн үеэс найм орчим хувиар өсөж, 49.8 тэрбум төгрөг болсон байна.

    20-10.JPG

    Гадаад цахим борлуулалтын дийлэнх буюу 12 хувийг Европын зах зээл бүрдүүлсэн бол үлдсэнийг АНУ болон БНХАУ-ын зах зээлийн худалдаа бүрдүүлжээ. III улирлын байдлаар тус компани найман улсын 18 хотод 23 франчайз дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

    Гадаад зах зээлд харилцагчийн тоог багасган, масс захиалга өгдөг цөөн хэрэглэгчидтэй ажиллан, үйлдвэрлэлийн бүтээмж болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа тодотгож байна.

    20-11.JPG

    Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй тус компани есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 22 мянга 577 хувьцаа эзэмшигчтэй байна. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн нэг болох “Таван богд трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшлийн хувь хагас жилийн байдлаар 50.25 хувь байсан бол 0.08 хувиар нэмэгдэж, 50.33 хувь болж өсжээ.

    2022 он гарсаар тус компанийн нэгж хувьцааны дундаж ханш 279.67 төгрөгт арилжаалагдсан байна. Сүүлийн арилжаа хаахад нэгж хувьцааны ханш нь 0.6 хувиар буурч, 257.55 төгрөгтэй тэнцлээ. Ингэснээр хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 201 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих