logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Бондуудын дахин санхүүжилтийн хэлцэлд “Credit Suisse”, “HSBC”, “JPMorgan”, “Mitsubishi UFJ” оролцоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 16:00
    439
    Монгол Улсын Засгийн газар “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэхийг зорьж байна

    Монгол Улсын Засгийн газар “Credit Suisse Group”, “HSBC Holdings”, “JPMorgan Chase & Co”, “Mitsubishi UFJ Financial Group” зэрэг фирмүүдийг 2023 оны нэгдүгээр сарын есөнд хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтдаа андеррайтерээр бүртгэснийг эх сурвалж мэдээллээ.

    Улмаар ам.долларын бонд гаргаж магадгүй байгаа ч энэ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаална. Бондод “S&P Ratings” болон “Fitch Rating”-ээс “B” зэрэглэл тогтоох хүлээлттэй байгаа юм.

    Үүний зэрэгцээ Монгол Улс 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бонд эзэмшигчдийг үнэт цаасаа зарах эсвэл шинэ үнэт цаас орлуулан эзэмших санал тавьж байгаа аж.

    Шинэ санхүүжилтээр “Гэрэгэ” бондыг бүрэн, “Хуралдай” бондыг хэсэгчлэн санхүүжүүлэхээс гадна холбогдох зардлыг нөхөхөөр зорьж байна.

    Дээрх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж “Bloomberg”-т мэдээллээ. 

    Cэтгэгдэл бичих