logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Их Британийн инфляц дахин 2 оронтой тоонд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 15:00
    181
    Их Британийн хэрэглээний үнийн индекс IX сард 10.1 хувь болж өсөв

    Хүнсний үнийн огцом өсөлт есдүгээр сард Их Британийн инфляцыг дахин хоёр оронтой тоонд хүргэснээр тус улсын Засгийн газар, Төв банкны яаралтай арга хэмжээ авах шаардлага нэмэгдэж байна. 

    Хэрэглээний үнийн индекс наймдугаар сард 9.9 хувь байсан бол өнгөрсөн сард 10.1 хувь болж өссөнийг Их Британийн Үндэсний статистикийн газар тайландаа дурдлаа. Энэ нь эдийн засагчдын төсөөлөл болох 10 хувиас давсны зэрэгцээ сүүлийн 40 жилийн хамгийн дээд түвшин болоод байсан долоодугаар сарын үзүүлэлттэй зэрэгцжээ.

    Энэ нь Английн Төв банкны инфляцын зорилтот түвшин болох хоёр хувиас хол давсан үзүүлэлт болж байгаа тул ирэх сард мөнгөний бодлого тодорхойлогчид бодлогын хүүгээ ахиухан хувиар өсгөнө гэсэн хүлээлт бий болоод байна. 

    Мөн ирэх оны эхээр тус улсын Засгийн газар өрхийн эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтөө сулруулах үед үнийн өсөлт дахин эрчимжих эрсдэл бий болох аж.

    Үнийн өсөлтийн улмаас хэрэглэгчийн зарцуулах чадвар сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хэмжээнд агшиж, Ерөнхий сайд Лиз Трассын Засгийн газрын рейтинг огцом унаад байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд тэрбээр татварыг бууруулж, өрхийн эрчим хүчний төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн нь зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, удалгүй эдгээр арга хэмжээгээ цуцлахад хүргээд байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих