logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Хаагдах гэж буй “хүн амын цонх үе” ба Тэтгэврийн санг тойрсон гажуудлууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 20 15:50
    1264
    Г.Батзориг: Удахгүй манайд хүн амын цонх үе хаагдах гэж байна.

    Монгол Улсад одоогийн байдлаар 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд дунджаар 1.8 сая төгрөгийн цалин авч байна. Энэхүү орлогынхоо 11.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд суутгуулдаг. Ажилгүйдлийн тэтгэмж болон эрүүл мэндийн үйлчилгээ авах, тэтгэвэрт гарахдаа тодорхой хэмжээний хуримтлалтай болох зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж буй.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн хэлснээр нийгмийн даатгалын шимтгэл бол иргэдийн улсдаа хадгалуулж буй мөнгө. Тэгвэл иргэдийн мөнгийг захиран зарцуулах менежментээ Төр дорвитой сайжруулах уу, реформ хийх үү гэдэг асуудал шийдлээ хүлээсээр байна. 

    chart.jpg

    Нийгмийн даатгалын сан 2022 оны байдлаар 2.7 их наяд төгрөгийн орлого татан төвлөрүүлж, 3.3 их наяд төгрөгийн зарлага гаргажээ. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр, зарим иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зэрэг зардалд улсын төсвөөс 842.8 тэрбум төгрөгийг авсан байна. Өөрөөр хэлбэл төсөвт ирэх ачаа жил ирэх тусам нэмэгдсээр буй. 

    quote.jpg

    Ч.Өнөржаргал хэлэхдээ “Ажил хөдөлмөр эрхлээгүй байсан ч даатгуулах эрх, боломж нь байхад даатгуулахгүй явж байгаад тэтгэврийн нас дөхсөн үедээ эсвэл тэтгэвэр тогтоолгосон хойноо нөхөн даатгуулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоог олноор нэмж байна. Ялангуяа Тэтгэврийн даатгалын сангийн зардлыг үндэслэлгүйгээр нэмж, хүндрүүлснээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлж, урт удаан хугацаанд ажиллаж хөдөлмөрлөсөн хүмүүсийн тэтгэврийг нэмж чадахгүй байх, цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох боломж хомс болох зэрэг гажуудал байна. Хамгийн гол нь Нийгмийн даатгалын сангийн хараат бус бие даасан байх, ялангуяа улс төрийн элдэв аргацаасан шийдвэрийн нөлөөнөөс хол байлгаж чадаагүй нь хамгийн том асуудал” гэдгийг онцолж байлаа.

    Нийгмийн даатгалын сангийн зардалд хамгийн их жин дарж буй нь тэтгэвэр. Тухайлбал: Тэтгэврийн даатгалын санд 82.2 хувь буюу 2.1 их наяд төгрөг хуваарилсан байна. 2022 оны байдлаар 478.7 мянган хүн тэтгэвэр авч буй. 

    Ажил олгогч, даатгуулагчаас олгож буй шимтгэлийг нийгмийн даатгалын сангуудад хуваарилсан нь

    • Тэтгэврийн даатгалын санд 82.2 хувь, 2.1 их наяд төгрөг
    • Тэтгэмжийн даатгалын санд 8.7 хувь,  230.8 тэрбум төгрөг
    • ҮОМШӨ-ний даатгалын санд 7.4 хувь, 197.9 тэрбум төгрөг
    • Ажилгүйдлийн даатгалын санд 1.7 хувь, 45.1 тэрбум төгрөг 

    Нийгмийн даатгалын санд олгож буй төсвийн дэмжлэгийг харвал 2020 онд шимтгэлийн орлого, тэтгэврийн зардлын зөрүүг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлжээ. Энэ үзүүлэлт цаашид 2030 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувь, 2050 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 11.3 хувь хүрч нэмэгдэхээр байгааг Дэлхийн банк тооцоолсон байна.

    Эдийн засагч Г.Батзориг

    "Удахгүй манайд хүн амын цонх үе хаагдах гэж байна. Хамгийн их ажиллах хүчтэй үе. Энэ залуучууд 30-40 жилийн дараа нэгэн зэрэг тэтгэвэрт гарна. Харамсалтай нь тухайн үеийн ажиллах хүч нь зөвхөн шимтгэлээр энэ их тэтгэврийг төлж чадахгүй. Улмаар төсвөөс авах татаас нь нэмэгдэж, тэтгэвэр тогтоолгохдоо орлогынх нь 18-40 хувиар л тогтоно. Тэтгэвэрт авах орлого нь гурав дахин багасаж, хэрэглээгээ хангах гэж авсан хэдэн төгрөгөө барьцаалж зээл авна. Бүр хэцүүдвэл үр хүүхдийнхээ орлогоос хуваалцаад эхэлнэ. Тэгэхээр бид шинэчлэл заавал хийх хэрэгтэй"

    272602952_4845441355549393_1682912240675832374_n.jpg

    Cэтгэгдэл бичих