logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    SXCoal: Гашуунсухайт боомтоор нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 14:40
    181
    Монголоос экспортолсон коксжих нүүрсний борлуулалт БНХАУ-д бага хэвээр байна

    БНХАУ-д дулааны нүүрсний эрэлт нэмэгдэж, ачаа тээврийн зардал өссөнөөр Гашуунсухайт боомтоор нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ богино хугацаанд буурах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ.

    “SXCoal”-ийн эх сурвалжуудын мэдээлснээр боомтод байрлаж буй нүүрсний арилжаа эрхлэгчид 6000 ккал/кг-аас дээш чанартай дулааны нүүрсний худалдан авалтаа нэмэгдүүлж, үнэ нь өсөж байна.

    Монголоос экспортолсон коксжих нүүрсний борлуулалт БНХАУ-д бага хэвээр байгаа аж. Учир нь БНХАУ COVID-19-ийн бодлоготой холбоотойгоор Шаньси, ӨМӨЗО-д  хязгаарлалтууд тавьсан нь гол хэрэглэгчид рүү нүүрс тээвэрлэх замыг боосон байна.

    Энэ нь БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж буй энэ үед Монголын коксжих нүүрсний үнэ өсөхгүй байхад нөлөөлж байгаа юм. Үнийн хувьд өнгөрсөн долоо хоногоос өөрчлөлтгүй байна.

    Шаньси мужийн нүүрс тээврийн төмөр замын гол чиглэл болох Датун хотод ажиллах хүчний хомсдол үүссэнээр нүүрсний тээвэрлэлт 30 хувиар буурсныг БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн холбоо мэдэгджээ. Датун хотын зарим хэсэг аравдугаар сарын 11-нд хязгаарлалтад орсон, тэр дундаа аравдугаар сарын 17-нд бүртгэгдсэн 100 гаруй шинэ тохиолдол дунд Чинхандоу чиглэлийн төмөр замын ажилчид олноороо байсан байна.

    Түүнчлэн Ордос хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосноор мөн нүүрсний борлуулалт нь буурчээ.

    Өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор БНХАУ нүүрсний нөөц бэлдэхэд анхаарал хандуулж байгаа бөгөөд нүүрсний нийлүүлэлт саарсан ч хомсдол үүсэх магадлал бага байгаа юм.

    Cэтгэгдэл бичих