
Зургийг: Adam Berry/Getty Images
2017 онд хувийн компани болсон “Breitling”-ийн борлуулалт тус компанийн Гүйцэтгэх захирал Жорж Кернийн удирдлага дор хурдацтай өсөж, Швейцарын "Шилдэг 10" бугуйн цагны брэндийн нэг болжээ.
Швейцарын Гренхен хотод төвтэй тус компани ийнхүү улсдаа есдүгээрт бичигдэх томоохон цаг үйлдвэрлэгч болсныг “Morgan Stanley” болон “Luxeconsult”-ийн тайланд дурджээ.
“Navitimer Chronometer” зэрэг нисгэгч загварын цагнуудаараа алдартай “Breitling”-ийн борлуулалт 2022 онд 860 сая швейцар франк буюу 938 сая ам.доллар болж өссөн гэж дээрх тайланд онцолсон байна.
Тус компани ийнхүү “Шилдэг 10”-т багтсан нь загваруудынхаа тоог цөөлж, бүтээгдэхүүнийхээ түгээлтийг илүү үр бүтээлтэй болгох Гүйцэтгэх захирал Жорж Кернийн эргэлтийн бодлогын үр дүн байсныг шинжээчид онцолж байна.