logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Berkshire Hathaway”-ийн бэлэн мөнгөний нөөц дээд түвшинд буюу $157 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 06 13:00
    266

    Зургийг: Houston Cofield/Bloomberg

    “Berkshire Hathaway”-ийн богино хугацааны Засгийн газрын бондод оруулсан хөрөнгө оруулалтын нөөц нь хоёр жилийн өмнөх дээд түвшнээсээ давжээ

    Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын “Berkshire Hathaway” компанийн бэлэн мөнгөний нөөц дээд түвшиндээ хүрсэн байна. Тус компани томоохон хэлцлүүдэд хөрөнгө оруулах нь буурснаар бэлэн мөнгөний нөөц хэмжээ нь 157 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж.

    “Berkshire Hathaway”-ийн богино хугацааны Засгийн газрын бондод оруулсан хөрөнгө оруулалтын  нөөц нь хоёр жилийн өмнөх дээд түвшнээсээ давсан гэж тус компани мэдэгджээ.

    Тус компани бодлогын хүүгийн өсөлтийн нөлөөлөл болон даатгалын бизнесээсээ 10.7 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого олсон байна.

    Сүүлийн байдлаар “Berkshire Hathaway” компани “Occidental Petroleum”-ийн дийлэнх хувийг мөн “Alleghany” корпорацыг 11.6 тэрбум ам.доллароор худалдан авах зэрэг томоохон хэлцлүүдийг хийгээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих