logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд анхаарах хэрэгтэйг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 27 11:24
    48
    Г.Занданшатар: Хүүхдийн мөнгийг авахгүй гэсэн бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна

    Ирэх оны төсөвт цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгө хэлбэрээр олгож буй 100 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлэгт олгохоор Засгийн газрын түвшинд яригдаж байгааг Сангийн сайд мэдэгдлээ.

    МҮХАҮТ-аас явуулсан судалгаагаар хүүхдийн мөнгийг авахгүй гэсэн бизнес эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байна.

    Цар тахлын хүндрэлийг даван туулах зорилгоор 2021 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлснээр улсын төсвөөс 1.3 их наяд төгрөг, хатуу хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөг олгоход 1.1 их наяд төгрөг, цахилгаан дулаан, усны төлбөрийг Төрөөс хариуцахад 1.1 их наяд төгрөгийн татаас олгосон байна.

    Төсвийн энэ их хэмжээний халамжийн шинж чанартай тэлэлт 2023 онд давтагдахгүй байх хэрэгтэйг олон улсын байгууллагууд болон Монголбанк анхааруулсаар байна.

    Монголбанкны хувьд Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар буюу 200 суурь нэгжээр чангаруулсан үр дүн төсөвт тохиргоо хийгдсэн үед амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байна.

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

    2023 онд Монгол Улс 5.3 тэрбум ам.долларын гадаад бондын төлбөр төлөгдөх тул өрийн бүтцийг шинэчилж, дахин санхүүжүүлэхээс аргагүй болно гэж Засгийн газар үзэж байна.

    Тиймээс гадаад валютын эрэлт нэмэгдэх тул экспортлогч болон үйлдвэрлэгчдийн ажлын байрыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 оны улсын төсөвт татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг тусгаж өгсөн гэж Сангийн сайд мэдэгдсэн юм.

    Үүнд: Ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган тооцох татварыг гадаадад 20 хувь, дотоодод 10 хувь байгааг таван хувь болгон бууруулсан. Хөрөнгө оруулалтын сангийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжүүдийн IPO гаргахтай холбоотой шууд гарах зардлыг 20 хувь болгон нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох, гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байгааг таван жил болгох зэрэг зорилтуудыг тусгасан болохыг Сангийн сайд мэдээллээ. 

    Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болд

    Дөрөвдүгээр сард өргөн барьсан 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийт 15 их наяд 137 тэрбум долоон сая төгрөгийн санхүүжилт бүхий 18 зорилт 75 ажил тусгасан байна.

    Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар нэг их наяд 646 тэрбум 452 сая төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 34 тэрбум 196 сая төгрөг, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрвөн их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн  санхүүжилт бүхий ажлыг төлөвлөсөн байгаа юм.

    Cэтгэгдэл бичих