
Зургийг: aspiremininglimited.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани оны эцсийн байдлаар компани 29.6 сая австрали долларын бэлэн мөнгө болон хуримтлалын нөөцтэй байна. Тус улирлын зардал 1.6 сая австрали доллар болжээ. Мөн валютын ханшийн зөрүүнээс үүдэн ам.долларын данснаасаа алдагдал хүлээж, улирлын эцсийн тэнцэл нь 1.5 сая австрали доллароор буурчээ. Улирлын туршид австрали доллар ам.долларын эсрэг 4.2 хувиар чангарсан байна.
Монгол Улсын нүүрсний экспорт 2022 оны 12 дугаар сард өсөж, дээд түвшиндээ хүрсэн. Нүүрс тээврийн автомашины тоо өндөр байснаас гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэр сайнаар нөлөөлснийг тодотгожээ. БНХАУ Covid-19-тэй холбоотой хязгаарлалтуудаа бууруулсан нь мөн нөлөөснийг тус компани тайландаа дурдсан байна.
Түүнчлэн "Aspire Mining" компани БОАЖЯ, АМГТГ, ЗТХЯ-аас холбогдох зөвшөөрлүүдээ аваад байна. Цаашид мөн хэд хэдэн зөвшөөрөл авах шаардлагатай байгааг тайландаа дурджээ.