
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралын хамгийн хүнд үе хараахан ирээгүй байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Хонгконг болон Эх газрын Хятадад төвтэй “Bloomberg”-ийн 15 шинжээчдийн дунд явуулсан албан бус судалгаагаар судалгаанд оролцогчдын 60 хувь нь “Үл хөдлөх салбарын хямралын хамгийн хүнд үе ирээгүй” гэж дүгнэсэн байна.
Харин 40 хувь нь 2023 оны IV улиралд БНХАУ-ын хувьцаануудад тулгамдах хамгийн том эрсдэл бол үл хөдлөх салбарын уналт гэсэн байна. Харин геополитикийн хурцадмал байдал хоёр дахь том эрсдэл болно гэж онцоллоо.
Есдүгээр сард олон улсын хөрөнгө оруулагчид БНХАУ-аас 5.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа худалдаж гарсан байна. Үүнээс өмнө наймдугаар сард 90 тэрбум юанийн хувьцаа зарагдаж дээд амжилт тогтоогоод байсан юм.