logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Glass Lewis” фирм “Rio Tinto”-д үлдсэн хувиа зарахыг “Turquoise Hill Resources”-д зөвлөлөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 09:55
    147
    “Glass Lewis” фирм зөвлөгөөндөө “Turquoise Hill Resources”-ийн хувьд эрсдэлүүд нэмэгдэж байгааг тодотгож байна

    “Turqiouse Hill Resources”-ийн хөрөнгө оруулагчдад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Glass Lewis” фирм “Rio Tinto”-ийн саналыг хүлээн авахыг зөвлөлөө.

    Зөвлөгөөндөө “Turquoise Hill Resources”-ийн хувьд эрсдэлүүд нэмэгдэж байгааг тодотгож байна. Ялангуяа ойрын хугацаанд санхүүжилтийн болзошгүй эрсдэлүүд байна гэдгийг онцолжээ.

    “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн үлдсэн 49 хувийг нэгж хувьцааг нь 43 канад доллароор үнэлэн авах санал тавиад байна. Хэрэв саналыг хүлээн авбал “Rio Tinto” компани дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох тооцоотой “Оюу Толгой”-ийн уурхайд эзэмших хувиа нэмэгдүүлнэ.

    Харин “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчдээс “Pentwater Capital” болон “SailingStone Capital” компаниуд саналыг хэт бага үнэлгээтэй гэж үзэж, эсэргүүцэж буйгаа тогтмол илэрхийлж байгаа юм.

    “Rio Tinto” нь “Turquoise Hill Resources”-ийн 51 орчим хувийг эзэмшдэг, хэлцлийг амжилттай болгохын тулд 11 дүгээр сарын нэгний өдөр болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх нь дэмжих шаардлагатай байгаа аж. “Оюу Толгой”-ийн үйл ажиллагааг “Turquoise Hill Resources” болон Монгол Улсын Засгийн газар хамтран явуулж байна.

    Cэтгэгдэл бичих