•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
“Монгол базальт” ХК-ийн цэвэр ашиг I хагас жилд өмнөх оны мөн үеэс 2 дахин буурав
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 17 09:00
481
Зургийг: С.Батсайхан
“Монгол базальт” ХК: Оны эхний хагаст үйлдвэрийн техник төхөөрөмжийн шинэчлэлд төвлөрсөн
“Монгол базальт” ХК 2023 оны эхний хагас жилд 3.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 35 орчим хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурч, 363.3 сая төгрөг болжээ.
Оны эхний хагас жилд тус компани үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хүрээнд тоног төхөөрөмж, техникийн шинэчлэл хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн цагийг багасгасан нь санхүүгийн үзүүлэлт буурахад голлон нөлөөлжээ.
Барилгын материалын борлуулалт III, IV улиралд идэвхэжнэ. Иймд жилийн үлдсэн хагаст хүчин чадлаа эрчимжүүлж энэ оны зорилтоо биелүүлэх төлөвлөгөөтэй байгааг “Монгол базальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл мэдээлсэн юм.
Cэтгэгдэл бичих