
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Эрхэс
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Эрхэс
“Rio Tinto”-ийн хувьцааны ханш 8 өдөр дараалан буурлаа
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 17 10:20
276
Зургийг: Bloomberg via Getty Images
“Rio Tinto”-ийн хувьцааны ханш 9.7 хувиар буураад байна
“Rio Tinto”-ийн хувьцааны ханш сүүлийн найман өдөр дараалан буураад байгааг “Bloomberg Automation Intelligence” мэдээллээ. Тухайлбал: дээрх хугацаанд нийт 9.7 орчим хувиар буурсан нь 2019 оны наймдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна.
Үүний зэрэгцээ “RSI” буюу хувьцааны ханш хэт буурсан эсвэл өссөнийг илтгэдэг индикатор 25 нэгж байгаа нь “Rio Tinto”-ийн хувьцааны ханш хэт буурсан буюу “Oversold” байх боломжтойг харуулж байгаа юм.
Сүүлийн арилжаа хаагдахад “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 2.2 хувиар буурч, 103.69 австрали доллар болсон байна.
Cэтгэгдэл бичих