logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Дэлхийн банк: Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй улсуудын ДНБ-ий өсөлт II хагаст саарна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 02 15:30
    386
    БНХАУ-ын эдийн засаг 2023 онд 5.1 хувь, 2024 онд 4.4 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банк мэдээллээ

    Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй  орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллийг танилцууллаа. Эдийн засгийн өсөлт 2023 онд таван хувь  буюу өндөр хэвээр байх бол оны хоёрдугаар хагаст саарна гэж тооцоолсон байна. Харин 2024 онд 4.5 хувиар өсөх төлөв гаргажээ.

    WORLD-BANK-OK.png

    Дунд хугацаандаа өсөлтийг тогтвортой хадгалахын тулд аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлж, худалдааны түншүүдээ төрөлжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

    Гадаад хүчин зүйлсийн нөлөө харьцангуй сайжирч байгаа гэдэг утгаараа хятадаас бусад улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өөдрөгөөр тооцоолжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, өрийн дарамт зэрэг хүчин зүйлс БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Тухайлбал: БНХАУ-ын эдийн засаг энэ онд 5.1 хувиар өсөх бол 2024 онд 4.4 хувиар өснө гэж үзжээ.

    Cэтгэгдэл бичих