logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс бууж өгөх бодолгүйгээ илэрхийлэв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 20 10:50
    218
    Лиз Трасс өөрийгөө “Тэмцэгч болохоос хойш суугч биш” хэмээн тодорхойлов

    Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс Парламентын хуралдааны үеэр үг хэлэхдээ өөрийгөө “Тэмцэгч болохоос хойш суугч биш” хэмээн тодорхойлжээ. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, улмаар Сангийн сайдаа ажлаас нь чөлөөлөхөд хүрсэн тэрбээр цаашид бууж өгөх бодолгүйгээ илэрхийлсэн нь энэ аж.

    “Би тэмцэхэд үргэлж бэлэн байдаг хүн. Өөрчлөлтийг хийх нь одоо хамгийн зүйтэй алхам” хэмээн тэрбээр лхагва гарагт Нийтийн танхимын хуралдаанд хууль тогтоогчдын асуултад хариулахдаа онцолсон байна.

    Есдүгээр сарын 23-нд түүний зарласан татварын хөнгөлөлтийн хөтөлбөр санхүүгийн зах зээлд бужигнаан үүсгэж, зээлийн өртөг болон моргейжийн зээлийн хүүг огцом өсгөсөн юм. Үүний улмаас Лиз Трасс болон түүний Консерватив намын дэмжлэг урьд байгаагүй түвшинд унаад буй. Шинээр томилогдсон Сангийн сайд Жереми Хант санхүүгийн тогтвортой байдлыг эргэн авчрахын тулд шинээр хэрэгжсэн бодлогуудын ихэнхийг цуцалсан ч амьжиргааны өртгийн хямралд нэрвэгдээд буй британичууд хэмнэлтээ чангатгахаас өөр аргагүй болоод байна.

    Дээрх бүтэлгүйтлийн улмаас ажлаа аваад хэдхэн долоо хонож буй Лиз Трассын суудал ганхаж эхлээд байгаа бөгөөд намын хууль тогтоогчид нь аль хэдийн түүнийг огцруулах талаар санал гаргаж эхэлжээ. 

    2025 оны нэгдүгээр сард болох Их Британийн Парламентын сонгуулийн урьдчилсан санал асуулгуудад Кейр Стармерийн удирдсан Хөдөлмөрийн нам одоогоор тэргүүлж байна.

    Cэтгэгдэл бичих