Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Goldman Sachs” БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг зургаан хувиас 5.4 хувь болгож буурууллаа.
Тус улсын хүн амын өсөлт саарсан, өрийн хэмжээ нэмэгдсэн болон тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалтыг хазаарлахыг уриалаад байгаа юм. Энэ нь Бээжин хотын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг илүү хязгаарлагдмал болгож байна гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл эдийн засгаа дэмжих аливаа багц хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэц, үл хөдлөхийн салбартаа хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боловч санхүүжилтийн хэмжээ нь өмнөх багцуудтай харьцуулахад бага байх болно гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид таамаглаж байна.
Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгаа дэмжих багц хөтөлбөрийн талаар тодорхой санал гаргахаа түр азнасан бөгөөд "цаг тухайд нь" авах шинэ арга хэмжээг судалж байна гэж тус улсын Ерөнхий сайд Ли Цян мэдэгдсэн юм.
Дээрх мэдэгдлийн дараа буюу даваа гарагт БНХАУ-ын компаниудын хувьцааны ханш унаснаар арилжааны дөрвөн өдөр дараалан өсөөд байсан “CSI 300 Index” нэг хувиар буурахад нөлөөлсөн байна. Энэ нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдэгдэлд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байгааг харуулж байна гэж Азийн брокерын томоохон компани болох “Uob Kay Hian” дүгнэжээ.