logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    БНХАУ-ын 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 20.4 хувь болж, шинэ дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 16 15:40
    250

    Зургийг: AFP/Getty Images

    БНХАУ-ын жижиглэн худалдаа, аж үйлдвэрийн салбарын өсөлт шинжээчдийн таамагт хүрсэнгүй

    БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчээ алдаж байж магадгүйг тус улсын дөрөвдүгээр сарын статистик үзүүлэлтүүд харууллаа.

    Тайлант хугацаанд БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн гарц 5.6 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын дундаж таамаг болох 10.9 хувиас эрс бага үзүүлэлт боллоо. Үүний зэрэгцээ жижиглэн худалдааны борлуулалтын өсөлт нь 18.4 хувиар өссөн нь мөн адил шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй.

    БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжихээр нэмэлт бодлогын арга хэмжээнүүд авах шаардлага бий болж магадгүй байгааг шинжээчид мэдээллээ.

    Үүнээс гадна дөрөвдүгээр сард БНХАУ-ын 16-24 насны буюу залуу үеийнхний ажилгүйдлийн түвшин 20.4 хувь болж, шинэ дээд түвшинд хүрсэн нь эдийн засгийн идэвх нь эрчээ алдаж буйг харуулж байна.

    Өөрөөр хэлбэл цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэхэд хангалтгүй байж магадгүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих