•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Өнөрсайхан
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
С.Өнөрсайхан
“Jade Gas Holdings” компани “Red Lake-7” цооногийг 19 өдөрт багтаан 501 м хүртэл өрөмдөв
Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 05 15:45
167
“Jade Gas Holdings” хайгуулын ажлын явцаасаа мэдээллээ
“Эрдэнэс метан” компанитай хамтран Монголд метан хийн хайгуул хийж буй “Jade Gas Holdings” компани хайгуулын ажлын явцаасаа мэдээллээ.
Тус компани “Тавантолгой” болон “Баруун наран” нүүрсний уурхайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр метан хийн хайгуул хийж байгаа юм. Сүүлийн байдлаар “Red Lake-7” цооногийг бүрэн өрөмдөж дууссан байна. Өрмийн ажил төсөв болон цаг хугацааны хувьд төлөвлөсөн хэмжээнд байгаа аж. Тус цооногийг 19 өдөрт багтаан газрын гүнд 501 метр хүртэл өрөмдсөн байна.
Харин “Red Lake-5” цооногийн өрөмдлөг 12 дугаар сарын эцсээр дуусах төлөвтэй байгаа бөгөөд газрын гүнд 700 метр хүртэл өрөмдөхөөр төлөвлөжээ. Өрмийн ажил бүрэн дууссанаар ирэх оноос үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Cэтгэгдэл бичих