logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Aspire Mining” 2022 онд БОАЖЯ, АМГТГ, ЗТХЯ-аас холбогдох зөвшөөрлүүд авчээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 09 09:00
    525
    “Aspire Mining” компани "Овоот" коксжих нүүрсний төслийн 2022 оны эцсийн байдлаарх явцыг танилцууллаа

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани "Овоот" коксжих нүүрсний төслийн 2022 оны эцсийн байдлаарх явцыг танилцууллаа.

    Өнгөрсөн онд тус компани хэд хэдэн томоохон зөвшөөрөл авсан байна. Тухайлбал: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төсөлтэй холбоотой бэлдсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээндээ зөвшөөрөл, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нүүрсний үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны ТЭЗҮ-д зөвшөөрөл авсан байна. Түүнчлэн Зам, Тээврийн хөгжлийн төвөөс нүүрс тээвэрлэх замын ТЭЗҮ-д зөвшөөрөл авчээ.

    Цаашид орон нутгийн иргэдтэй харилцах, орон нутгийн удирдлагын төлөөлөлд төслийн төлөвлөгөөг танилцуулах, ойлголтоор хангах ажил хүлээгдэж байгаа гэдгийг  тус компани онцоллоо.

    “Aspire Mining” компани Хөвсгөл аймагт байрлалтай "Овоот" коксжих нүүрсний төслийг 100 хувь, "Нүүрстэй" коксжих нүүрсний төслийн 90 хувийг эзэмшдэг. Тус компани дэлхийн хэмжээний өндөр чанартай коксжих нүүрс олборлохыг зорьж байгаа юм. “Овоот” төслийг 227 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тооцоолсон байна. 

    Коксжих нүүрсний энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Эрдэнэтээс төмөр замаар дамжуулан ОХУ болон БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих