logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Өрхийн сарын дундаж бодит орлого 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 24 14:00
    299
    Өрхийн сарын дундаж бодит зарлага өнгөрсөн оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ

    2022 онд өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны IV улиралд өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болсон бол бодит орлого 1.2 сая төгрөг болсон байна.

    Өрхийн орлого, зарлагыг дундаж болон бодит үзүүлэлтээр хэмждэг. Дундаж орлого өссөн ч бодит орлого буюу инфляцын нөлөөллийг тооцсон орлого буурчээ.

    24-3.JPG

    Хэрэглээний үнийн индекс сүүлийн 14 сарын турш хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Үнийн нөлөөллийг арилгаж тооцоолсон өрхийн орлого IV улиралд 1.2 сая төгрөг болсон нь өмнөх улирлаас 1.7 хувиар буурсан бол 2021 оны IV улиралтай харьцуулахад 0.7 хувиар буурчээ. Үүнд тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 15.7 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 24.1 хувиар буурсан аж.

    24-4.JPG

    Өрхийн дундаж орлого IV улиралд 1.84 сая төгрөг болсон гэж ү Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь өмнөх улирлаас 1.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Нийт орлогын дийлэнх хэсгийг мөнгөн орлого бүрдүүлж байгаа аж. Энэ дундаа тэтгэвэр тэтгэмжийн орлого мөн буурчээ.

    Үүнээс гадна бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн дүн 10.3 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    24-5.JPG

    Нэг жилийн хугацаанд өрхийн орлогын бүлэглэлд гарсан өөрчлөлтөөс харахад 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн тоо өсөж 88.6 мянга хүрчээ.

    Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон нийт зардал 1.2 сая төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага нэмэгдсэнээр тайлбарлагдаж байгаа юм.

    Харин хүнсний зардал өмнөх улирлаас 5.9 хувиар, бусдаас авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний хэмжээ 16 хувиар буурсан байна.

    Хүнсний бус бараа, үйлчилгээний зардлыг 11 бүлэгт хуваан авч үзэж байгаагаас сууцны үйлчилгээний зардал хоёр дахин, өрхийн цахилгааны зардал 4.5 дахин, тээврийн үйлчилгээний зардал 20 орчим хувиар өсжээ. Мөн бэлэн хувцасны зардал 21.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих