logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Volvo” компани “бие жижиг ч бэлчээр том” бүрэн цахилгаан “EX30” загвараа танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 08 16:55
    554

    Зургийг: Volvo

    “Volvo”-ийн дөрөв дэх цахилгаан автомашин “EX30” загвар 34 мянга 950 ам.долларын үнэтэй

    Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани овор хэмжээ багатай, хямд үнэтэй, SUV ангиллын бүрэн цахилгаан хөдөлгүүрт “EX30” загвараа Миланд танилцууллаа. 

    Тус компанийн гаргасан дөрөв дэх цахилгаан автомашин болох шинэ загварын үнэ 34 мянга 950 ам.доллароос эхэлж байгаа нь уламжлалт хөдөлгүүртэй, хурд, хүчээр ойролцоо автомашинуудаас төдийлөн хол зөрүүгүй байгаа юм.

    “Volvo” 2025 он гэхэд автомашинуудынхаа тал хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгож,  2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин борлуулдаг болох зорилт тавиад байгаа тул “EX30” нь компанийн ашигт ажиллагаанд томоохон нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

    "Худалдан авах үнэ болон эзэмших үеийн зардал нь цахилгаан автомашин руу шилжихээр төлөвлөж буй хүмүүст хамгийн том сорилт болсон хэвээр байгааг бид мэднэ" хэмээн “Volvo” компанийн Гүйцэтгэх захирал Жим Роуан өгүүлээд “EX30” нь тус брэндийн хамгийн өндөр борлуулалттай загвар болж магадгүйг онцолжээ.

    БНХАУ-ын “Geely” компанийн эзэмшдэг “Volvo” компанийн борлуулалт тавдугаар сард дэлхийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсөж, 60 мянга 398 нэгжид хүрсэн бөгөөд өсөлтийн дийлэнх хувийг цахилгаан автомашины борлуулалт нь бүрдүүлснийг тайландаа дурдсан байна. 

    “EX30” нь 96 жилийн түүхт тус компанийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг зарчмыг тодотгосон онцлог шинж чанаруудыг агуулжээ. Тухайлбал: унадаг дугуй, скутер, явган зорчигч ойртон ирж буйг жолоочид анхааруулдаг функц, мөн 3D интерфейс ашиглаж бүх төрлийн зогсоолын орон зайд автомашиныг автоматаар байрлуулдаг систем зэргээр тоноглогдсон байна.

    “Volvo” компани “EX30” загвараа явах эд ангийн ялгаа бүхий хоёр өөр хувилбараар гаргаж байгаа аж. “EX30”-ийн дан хөтлөгчтэй хувилбар нь 100 км/цагийн хурдыг 5.1 секундэд авдаг, нэг бүтэн цэнэглэлтээр 445 км зайг туулах цэнэг хураагуурын багтаамжтай бол бүх дугуйн хөтлөгчтэй хувилбар нь 100 км/цагийн хурдыг 3.4 секундэд авдаг, нэг цэнэглэлтээр 426 км зайг туулах чадалтай.

    Cэтгэгдэл бичих