logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 08 16:00
    298
    Сангийн яам: 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан

    2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьснаа мэдээллээ.

    Тодотголоор 217 мянга 700 Төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд 986.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Мөн 165 мянган хүний тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгахад 200 тэрбум төгрөг, нийт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг Сангийн сайд мэдээлэв. Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлээгүй учраас тэтгэврийн зөрүү үүссэн болохыг тэрбээр  онцолж байна.

    Мөн нийт хүүхдийн 91 хувьд мөнгөн тэтгэмж нь олгож байгаа ч үлдсэн есөн хувьд олгохгүй байгаа тул иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авахаар ажиллаж байгааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд мэдээллээ. Түүнчлэн төсвийн тодотголоор Хүүхдийн төлөө сан нээж, хүүхдийн мөнгө авах хүсэлгүй иргэдийн мөнгийг хандивлах боломж олгохоор болжээ.

    “Цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулж буй төсвийн зардал зах зээлд нэг өдөр, нэг дор гарах мөнгөний нийлүүлэлт биш. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн турш төсвийн зардлаар хийгдэх ажлууд байгаа. Мөн хэрэглээний импорт нэмэгдэж, Төв банкны валютын нөөцөд дарамт ирэх тул экспортоо нэмэгдүүлж, 50 сая тонн нүүрс экспортлохоор зорьж буй”-г Сангийн сайд мэдээллээ. 2023 оны төсвийн орлого давж биелж байгаагийн 40 гаруй хувь нь АМНАТ-өөс бүрдсэн байна.

    Cэтгэгдэл бичих