logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Чилийн томоохон уурхайнуудын зэс олборлолтын зардал өссөөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 25 15:15
    392

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    “Teck Resources”-ийн Чили дэх зэсийн уурхайн зардал нэмэгдсэнээр хувьцааны ханш нь унав

    Чили улсын томоохон уурхайнуудын зэс олборлолтын зардал үргэлжлэн өссөөр байгааг тус улсын Зэсийн хороо буюу “Cochilco” тайландаа онцоллоо. Тодруулбал: шууд зардал паунд тутамдаа 198.8 цент болсон нь өмнөх оны мөн үеэс 39.6 центээр өссөн дүн болж байгаа аж.

    Зардлын өсөлтөд олборлолт багассан, гуравдагч талын үйлчилгээний өртөг нэмэгдсэн, цалин урамшуулал, материалын үнэ өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ.

    Дээрх судалгааг уул уурхайн олборлолтын 22 компанид хийсэн байна. Эдгээр компани тус улсын зэсийн нийт олборлолтын 93.5 хувийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн судалгаанд хамрагдаагүй  19 компанид ч зардал нь өссөн дүнтэй гарсан байна.

    Тухайлбал: Канадын уул уурхайн “Teck Resources” компанийн Чили дэх хамгийн том зэсийн уурхайн төслийн зардал дахин нэмэгдсэнийг мэдээллээ. Энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш 9.1 хувиар унаж, 2022 оны зургаадугаар сараас хойш байгаагүй өндөр дүнгээр буюу сүүлийн долоон сарын доод түвшинд хүрч буурчээ. Тус компанийн “Quebrada Blanca 2” төслийн зардал 8-8.2 тэрбум ам.доллар байна гэж тооцоолж байсан бол 8.6-8.8 тэрбум ам.доллар болж нэмэгдэхээр байгааг мэдэгдсэн байна.

    “Teck Resources” компанийн бүтээн байгуулалтын ажил хойшлогдож байгаа нь зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд сорилт болж байгааг дурджээ.

    Cэтгэгдэл бичих