logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Үнийн өсөлтөөс үл хамааран “Coca-Cola” бүтэн жилийн санхүүгийн төсөөллөө нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 25 14:10
    260

    Зургийг: Christopher Dilts/Bloomberg

    “Coca-Cola” компани 2023 оны бүтэн жилийн орлого нь 10-11 хувиар өснө гэж тооцоолжээ

    “Coca-Cola” компани үнийн өсөлт, БНХАУ-ын зах зээл дэх хүндрэл зэрэг асуудлуудаас үл шалтгаалан энэ он гарсаар борлуулалт нь сайн байсантай холбоотойгоор бүтэн жилийн санхүүгийн үзүүлэлтийн төсөөллөө нэмэгдүүллээ.

    Цэнгэлдэх хүрээлэн, ресторан, кино театр зэрэг газар хэрэглэгчид үйлчлүүлэх нь нэмэгдсэнээр гэрээс гадуурх хэрэглээ өссөн, харин БНХАУ-д бизнесийн өсөлт бага хэвээр байгаа гэж “Coca-Cola” компанийн Санхүү хариуцсан захирал Жон Мурфи мэдэгдсэн байна.

    Нэмэгдүүлсэн тооцоогоор 2023 оны бүтэн жилийн орлогын өсөлт нь 10-11 хувь, ашгийн өсөлт нь 7-8 хувь байна гэж үзэж байгаа аж. Энэ нь өмнөх төсөөллөөс тус бүр хоёр нэгж хувиар өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих